Thursday, August 13, 2026

Байгаль экологид хохирол учруулсан самар бэлтгэх зөвшөөрөлтөй компаниудыг хуулийн байгууллагад шилжүүлнэ

Date:

Самар бэлтгэх, ашиглах зөвшөөрөл авч ажиллахдаа хуш модонд механик гэмтэл учруулсан 19 аж ахуйн нэгжийг ирэх долоо хоногт хуулийн байгууллагад шилжүүлэхээр болжээ. Мөн зориулалт өөрчлөн Архангай аймгийн Цэнхэр суманд 62.4 тн, Ихтамир суманд 50.5 тн, Тариат суманд 64.7 тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан албан тушаалтнуудад хариуцлагын арга хэмжээг авч хуулийн байгууллагад шилжүүлнэ гэдгээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.

Тухайн байгууллагууд нь хуш модны самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй, хуш модны самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халгүй арга технологийг ашиглаагүйн улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан, байгаль орчныг доройтуулсан /хог хаягдал үлдээх гэх мэт/, нөөцийг бэлтгэж ашигласан талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Удахгүй бусад аймгуудад зөвшөөрөл авч ажилласан аж ахуйн нэгжүүдийн хяналтыг хийх юм байна. Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр салбар хоорондын уялдааг хангаж Экологийн цагдаагийн алба, Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ, ШУА-ын Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн алба болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...