Saturday, November 21, 2026

Эрдэнэс Тавантолгой-Цагаан хад чиглэлийн авто тээврийн түгжрэлийг бүрэн арилгалаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат   энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажлаа эхлүүлээд байна.

Төлөвлөгөөний дагуу Тавантолгойн уурхайгаас Цагаанхад чиглэлд ачилт хийх тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэгдүүлэн, хоногт 360 тээврийн хэрэгсэл гарах квоттой байсныг 650 гаруй болгож Гашуунсухайтын авто замд үүсээд байсан тээврийн хэрэгслийн цуваа бүхий түгжрэлийг бүрэн арилгалаа. Цаашид нүүрс тээврийн тоог хоногт  950 болгон нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Мөн  өдөр тутмын квотыг нэмэгдүүлэн, дундын болон богинын тээврийн уялдааг хангаж ажиллах, тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотой уурхай дээр асуудал үүсгэхгүй байхад анхаарах чиглэлийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хилийн тээвэр, Логистик, Экспортын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр, логистикийн газрын  удирдлагууд өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...