Monday, June 22, 2026

Түлэгдлийн эмнэлгийн бэлтгэл ажил дуусаж, тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ

Date:

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь 2022 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр хороололд байрлах хуучин байрандаа нүүн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх бөгөөд амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлнэ. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын хоёр өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулсан.

Иймээс ард иргэд та бүхэн түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээ авах шаардлагатай бол Сүхбаатар дүүрэгт байрлах хуучнаар Түлэнхийн төвийн байр буюу 11-р хорооллын “Түлэгдлийн эмнэлэг”-т хандан эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авна уу.

Лавлах утас: 70180136 ГССҮТөвийн захиргаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол болно

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос...

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Нийцэл, дүрэм, стандартын нэгжийн захирал...

Володимир Зеленський: Украин шатаж байгаа бол танай Москва ч шатна

Пүрэв гарагт Украины Зэвсэгт хүчин сүүлийн хоёр жилийн хугацаанд...

Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт...