Saturday, August 22, 2026

19 настай охин цаг гаруйн турш олны хөлд гишгүүлжээ

Date:

БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүрэгт болсон эмх замбараагүй байдлын улмаас амиа алдсан хохирогчдын нэг Сеол Йе Сол дөнгөж 19-хөн настай байжээ. Тэрбээр цэргийн албан хаагч болох маш их сонирхолтой байсан аж. Уг хүсэл мөрөөдлөө биелүүлэн цэрэгт явахаасаа өмнө найз залуутайгаа уулзахаар Итаевон руу явжээ. Ийнхүү явахаасаа өмнө ээжээсээ мөнгө гуйсан аж. Ингээд Итаевонд болох сүнсний баярт очжээ. Гэтэл долоон цагийн дараа охиныхо нь найз залуу ээж рүү нь залгаж Сеол Йе Солыг нам барсан гэдгийг уйлан хэлсэн байна.

Охины ээж 55 настай Ан Ён Сон “Йонхап” агентлагт ярихдаа охин нь “Ээж ээ, мөнгө өгөөч! Би гадагш гарлаа” гэж ярьсан. Түүний найз залуу шөнө дундын үед над руу залган уйлж, Йе Сол нас барсан, тэрбээр нэг цаг гаруй хүмүүсийн дор байсан. Олны хөл дороос гаргаж авах гэж оролдсон ч чадаагүй” гэж ярьсан гэдгийг хэлжээ.

Эцэг нь эрт нас барсан учир талийгаач Йе Сол өнчин дүү нараа өсгөхөд ээждээ туслахаар шийдэж насанд хүрэхээсээ өмнө ажиллаж эхэлсэн аж. Охины ээж Ан Ён Сон “Би охиноо хайсаар л байх болно” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...