Monday, May 4, 2026

Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Катарт зохион байгуулна

Date:

2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Катарт зохион байгуулна гэж Азийн хөлбөмбөгийн холбоо(AFC)өнөөдөр буюу 10-р сарын 17-ны өдөр мэдээлжээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Катар улсад зохиогдох тул хөл бөмбөгийн тив болон дэлхийн хэмжээний тэмцээнийг жил дараалан зохион байгуулах нь тус улсын онцлох үйл явдал болж байна. 

Олон улсын спортын томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулах Катарын чадвар, байр суурийг дэлхий нийт талархалтай хүлээн авч байна гэж Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Салман хэлжээ.

Катар улс 1988, 2011 оноос хойш Азийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм. 2019 оны АНЭУ-д болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Катар Японыг ялсан тул 2023 оны Азийн аваргын тэмцээнд Катар өнгөрсөн наадмын аварга, зохион байгуулагч орны хувиар оролцоно.

2027 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчаар Энэтхэг болон Саудын Арабын аль нэг нь тодорч, эцсийн дүнг 2023 оны хоёрдугаар сард болох Азийн хөлбөмбөгийн холбооны их хурлаар зарлах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна

2026 оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 13,395,3...

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн оюутны шилдэг бүтээлийн ялагч тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд...

Эрдэнэтийн овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, “Оюут” ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа

Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн...