Tuesday, September 22, 2026

Монгол бичгээр хөтлөх албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар гарчээ

Date:

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Албан бичгийн хэвлэмэл хуудасны стандарт гаргаж, 5 аймаг, 10 газар турших ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн юм байна. Улмаар 21 аймаг, 9 дүүрэг хэвлэмэл хуудсаа харьяа архивын газраараа хийлгэж дуусчээ. Энэ 10-12 дугаар сард багтан архив бичиг хэргийн ажилчдад хэвлэмэл хуудсыг хэрхэн ашиглах, хэрхэн бичих, турших сургалтууд зохион байгуулах юм байна.

Монгол хэлний тухай хуульд “үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэсэн заалт бий бөгөөд уг заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх юм. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дараа Монгол Улс даяар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох...

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн...

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик...