Tuesday, September 22, 2026

Улаанбаатар-Дарханы авто замын хучилт хийгдээгүй 12,1 км-ыг энэ сард багтаан дуусгана

Date:

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар газар дээр нь ажиллаж буй. Л.Халтар сайд авто замын бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг өдөр тутамд өгч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Багц-2 хэсэгт хучилт хийгдээгүй 5,9 км, Багц-4 хэсэгт 24,5 км авто замын хучилт хийгдсэн байна. Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зөвлөх баг, Тээврийн цагдаагийн албаны төлөөллүүд ажиллаад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хаана ямар тэмдэг, тэмдэглэгээ хийх жагсаалтыг гаргажээ. Жагсаалт өнөөдрөөс гүйцэтгэгч компанид хүргэгдэж тэмдэг, тэмдэглэгээ хийсний дараа тухайн 24,5 км авто замын хөдөлгөөнийг нээх юм байна.

Багц-4 хэсэгт хучилт хийгдээгүй 6,2 км үлдсэний 4,1 км нь Хустайн даваа орчимд хучилт хийхэд бэлэн болсон. Үүнийг ирэх 7 хоногт дуусгана. Ингэснээр Баруунхараагийн Хараа голын гүүр, төмөр замын гармын хоёр талд 2 орчим км үлдэх аж. Улаанбаатараас Дархан орох авто замд нийт 12,1 км хучилт хийгдээгүй үлдэж байгаа юм байна. Байгаль, цаг агаарын нөхцөл тогтвортой байвал уг авто замын хэсгийг энэ сардаа амжуулан дуусгахаар ажиллаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох...

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн...

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик...