Wednesday, October 7, 2026

Улаанбаатар-Дарханы авто замын хучилтын ажил үргэлжилж байна

Date:

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг хариуцан, газар дээр нь байрлан ажиллаж байгаа юм. Тэрбээр уг авто замын бүтээн байгуулалт ямар явцтай байгаа талаар өдөр бүр мэдээлэл хүргэж буй аж.

Багц 2, 4 хэсгийн авто замын суурь асфальтбетон хучилтын ажил үргэлжилж байна. Энэ удаагийн авто замын хучилт бол суурь асфальтбетон хучилт. Ирэх жил дахин өнгө хучилт хийгдэхийн зэрэгцээ, замын зарим дутуу ажлуудыг дуусгаж дөрвөн эгнээ болгох юм байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын Багц-4, 5 дугаар хэсгийн уулзвараас Дархан чиглэлд Хустайн даваа хүртэлх хучилт хийсэн 7,5 км авто замын хөдөлгөөнийг дөрөв хоногийн өмнө нээж, энэ хэсгийн түр замаар зорчуулахгүй болгосон юм.

Дараах бичлэгээс авто замын ажлын явцын дэлгэрэнгүй мэдээллийг сонсоорой.

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...