Monday, April 21, 2025

Эрүүл мэнд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдууд хамтарсан ажлын хэсэг байгуулна

Date:

Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар ярилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл солилцов. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт Дэлхийн банкны “Цахим эрүүл мэнд” төсөлд 19.5 сая$ төсөл HIEP, PACS, Цахим стандарт төслүүдийг хэрэгжүүлж байна. 2015 оноос эхэлсэн төсөлд олон саад бэрхшээл гарсан тул бүрэн хэрэгжээгүй. Иймд хоёр яам хамтран уг төслийг үр дүнд хүргэх шаардлага үүсэж байна. Энэхүү төслийг үргэлжлүүлэх, мэргэжлийн тал дээр тусалцаа үзүүлэх чиглэлд Цахим хөгжил, харилцаа холбооны яам анхаарч ажиллахаар болов.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 37 өөр программ байна. Эдгээрийг мэдээлэл солилцдог болгох нь тус салбарын цахим шилжилтийг гол зангилаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С. Энхболд онцлов. Энэ ажлыг хийхгүйгээр салбарын цахимжилт үр дүнд хүрэхгүй. Иймээс энэ тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах юм. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн тухай хууль 8.4 боловсруулж байгааг ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох хэллээ.

Салбарын цахим шилжилтийн хүрээнд e-mongolia системд Эрүүл мэндийн чиглэлээр олгодог тусгай зөвшөөрөл, эмнэлгийн магадлан итгэмжлэл, хөрөнгө оруулалт, санхүүгийн тод байдал, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, лицензийн шалгалт өргөдөл гомдол зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдгээс гадна.
•Вакцины гэрчилгээ
•Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах
•Эмнэлэгт цаг авах
•Эрүүл мэндийн даатгалын лавлагаа
•Эмнэлгийн магадлагаа
•Шинжилгээний хариу авах
•Эмнэлгийн цаг цуцлах
•Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ International Travel Health Certificate
•Цусны бүлгийн мэдээлэл
•Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
•Эрт илрүүлэг асуумж бөглөх
•Эрт илрүүлэгийн дүгнэлт авах зэрэг үйлчилгээ батдаг.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарыг нэгдсэн платформтой болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өөр өөр системийг нэгтгэх, өгөгдөл солилцоог хуваалцах, мэдээллээ хадгалах, иргэн болгоны эрүүл мэндийн түүхийг хадгалах, иргэн эмнэлэгт яг авсан цагтаа хойшлуулалгүйгээр үзүүлдэг болох, эмнэлэгт үзүүлэхэд танил тал хүнд сурталгүй үйлчлүүлэх зэрэг үйлчилгээтэй болох гол хөшүүрэг нь тус тусдах буй программуудыг нэгтгэх гэдгийг тодотгов. ЭМЯ болон ЦХХХЯ Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлтийн хүрээнд ажлын хэсэг гарган хамтран ажиллахаас гадна мэргэжил арга зүйг солилцох, иргэдэд үйлчилж байгаа цахим системийн аюулгүй байдал болон гацалт үүсгэхгүй байх, иргэн бүр и-карттай болоход хамтран ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...