Wednesday, August 19, 2026

Шүлхийгээс сэргийлэх вакцины технологийг лицензийн гэрээгээр “Биокомбинат” ТӨХХК-д шилжүүллээ

Date:

Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэн, “Биокомбинат” ТӨХХК-ийн хооронд “Технологи дамжуулах лицензийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2018 онд хэрэгжүүлсэн “Шүлхийгээс сэргийлэх вакцины үйлдвэрлэлийн технологи ба ариутгал, халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ” төслийн хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг шүлхийгээс сэргийлэх вакцин үйлдвэрлэх судалгааг явуулсан. Энэхүү ажлын үр дүнд шүлхийгээс сэргийлэх 4 төрлийн вакцины технологийг боловсруулсан юм. Уг вакциныг Монгол Улсад ашиглаж болохыг нь нотолж, малын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлжээ.

Шүлхийгээс сэргийлэх вакцины технологийг лицензийн гэрээгээр “Биокомбинат” ТӨХХК-д шилжүүлснээр 50 мянган тун вакцин үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар 50 мянган тун вакцин үйлдвэрлэх түүхий эд бэлэн байгаа юм. 2018-2020 онд хэрэгжүүлсэн Цөмийн энергийн агентлагийн MON5023 төслийн хүрээнд 200 орчим мянган еврогийн хөрөнгө оруулалтаар хоногт 50 мянган тун хүртэл вакцин хэлбэржүүлж савлах жижиг цехийг ашиглалтад оруулж, тогтмол ажиллуулахад бэлэн болгоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.  Нийслэлийн Засаг дарга...

Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган шоо метр хөв цөөрөм байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын...