Saturday, August 22, 2026

БНХАУ Тайванийн хоолойд нэгдсэн цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгджээ

Date:

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлахаар хүрэлцэн очсонтой холбогдуулан БНХАУ-ын зүгээс өчигдөр болон өнгөрсөн шөнө удаа дараа хатуу анхааруулсан мэдэгдэл хийжээ. Тухайлбал, Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн командлалын бүсийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа Ши И наймдугаар сарын 2-ны оройноос эхлэн Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн командлалын бүс Тайвань арлын ойролцоо олон удаагийн цэргийн нэгдсэн ажиллагаа явуулж, Тайвань арлын хойд, баруун өмнөд, зүүн өмнөд агаарын бүсэд тэнгисийн болон агаарын хамтарсан сургуулилалт хийж, Тайванийн хоолойд алсын тусгалтай сумаар буудан, Тайвань арлын зүүн тэнгисийн бүсэд пуужингийн туршилт хийх болно. Тус ажиллагаа нь сүүлийн үед АНУ-ын Тайваний асуудлаарх сөрөг үйл ажиллагаа их хэмжээгээр даамжирсанд хариу барьж, “Тайванийг тусгаар тогтнуулах” зорилготой хүчинд өгч буй ноцтой сануулга юм гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...