Tuesday, November 26, 2024

Коронавирусийн тохиолдлын тоо өсөж, БА4, БА5 хувилбарын эзлэх хувь эрс нэмэгдэж байгааг анхааруулжээ

Date:

ЭМЯ-ны удирдлагууд өнөөдөх шуурхай  цахим хурлыг аймгуудын  ЭМГ, НЭ-ийн дарга, БОЭТ-ийн удирдлагуудыг оролцуулан зохион байгуулжээ. Энэхүү хурлаар  Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын дэлхий дахины нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан хийжээ.

Сүүлийн 5 долоо хоногт дэлхий дахины тохиолдлын тоо тасралтгүй өсөж байгаа бол БНСУ ба Япон улсад тохиолдлын тоо 7 хоногийн дотор 2-3 дахин нэмэгдээд байгаа ба ДЭМБ мэдээллээр сүүлийн 7 хоногт хийсэн ген дараалал тогтоох шинжилгээнээс харахад дэлхий улс орнуудад БА4 хувилбар 15 хувь, БА5 хувилбар 50 хувийг эзэлж байна. Мөн Коронавируст халдвар (КОВИД-19) болон Томуугийн өвчлөлийн тархалтын дотоодын нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулсан байна.     

Манай улсын хувьд мөн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ба БА4, БА5 хувилбарын эзлэх хувь эрс нэмэгдэж байгааг анхааруулжээ. Үүний дараа Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй холбоотой мэдээлэл өгчээ.  ЭМЯ-ны удирдлагууд Орон нутгийн төлөөлөлтэй хийж буй шуурхай хурлаар улсын хэмжээнд болон  орон нутагт (КОВИД-19)-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг хүний нөөцийн зохицуулалт хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн  3 сарын нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг чиглэл өгсөн байна.

Цахим хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, БТГ-ын дарга Б.Буянтогтох,  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эм,эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон  ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар 21 Аймгийн ЭМГ, НЭ-ийн дарга, БОЭТ-ийн захирал удирдлагууд оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...