Tuesday, August 11, 2026

Сувилагч бүсгүй хавдрын эсрэг 650 км гүйнэ

Date:

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдрын тасгийн сувилагч Балчинбавуугийн Алтантуяа өнөөдөр /2022.07.20/ “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрыг эрт илрүүлж, амьдралын чанарыг дээшлүүлж болох талаар иргэдэд нөлөөлөл үзүүлэх, мэдээлэл өгөх зорилгоор Чойбалсан хотоос Улаанбаатар хот хүртэлх 650 км замд холын зайн марафон гүйлтээ эхлүүлж, гараанаас гарсан байна.

Тэрбээр гүйх хугацаандаа замд дагуух аймаг, сумдын иргэдэд “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягыг сурталчлах, Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр сумдад нөлөөллийн ажил зохион байгуулах, түүнчлэн дамжин өнгөрөх иргэдэд “Бид хичээж байна, Та ч гэсэн өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө эрүүл дадалд суралцаж, хорт хавдраас сэргийлээрэй“ гэсэн мессежийг өгч, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах талаар уриалах юм байна.

Аймгийн удирдлага түүний гүйлтэд нь амжилт хүсэн 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэнийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэг гардуулан өгчээ. Б.Алтантуяа нийт 23 хоног гүйж, ирэх сарын 13-нд Улаанбаатар хотод барианд орохоор төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...