Tuesday, June 10, 2025

УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгажээ

Date:

Ардчилсан намын удирдлага болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар өнөөдөр мэдээлэл хийв. Тэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тараах шийдвэрийг АН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан гэдгийг хэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Ц.Оюундарь “Ардчилсан намын гол индэр болсон парламент дахь бүлгийг түйвээх асуудлыг МАН, Монгол дахь Путины засаглалын гар хөл болсон Х.Баттулгын 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн Ардчилсан намын дотор шургуулсан долоон гишүүнтэй үгсэн хуйвалдаж ямар ч яаралтай горимын заалтгүй байхад УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд шийдэж байгаа нь ирэх долоо хоногт болох ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровын айлчлалд барьж буй  МАН болон Х.Баттулга нарын хамтын бэлэг гэж Ардчилсан нам үзэж байна. 1990 оны ардчилсан хувьсгалаар олж авсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм ариун үүргийг Ардчилсан нам 32 дахь жилдээ туйлштай хамгаалж байгаа бөгөөд дээрх үнэт зүйлсүүдээ Оросын гар хөл болсон улсуудад халдахгүй хамгаалах үүднээс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт шургуулсан тоглоомын бүлэглэлийг албан ёсоор тарааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат парламент дахь намын бүлгийн гишүүдийн тоо найм, түүнээс дээш байх хуулийн заалт бий. АН -ын бүлгийн гишүүдийн тоо 7 болсноор УИХ-ын тухай хуульд заасан бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох үндэслэл нэгэнт бүрэлдсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна гэв.

Тэрбээр, УИХ дахь Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй МАН-ын тоглоомын бүлэг мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүний савар, хумс төдийн үйл ажиллагаа явуулж буй тул энэхүү шийдвэрийг гаргалаа. Хуулийг хүн бүр биелүүлэх ёстой. Гэтэл МАН-ын 62 болон тус намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргалаа. хэмээн мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэвшүүллээ

МАН-ын Бага хурал өнөөдөх хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ...

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яаманд өнөөдөр (2025.06.09) Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын...

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...