Monday, September 14, 2026

Эрүүл мэндийн салбарынхан “Алхангаа ярилцъя” арга хэмжээг зохион байгууллаа

Date:

Эрүүл мэндийн яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдэн жил бүр хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулсаар ирсэн. Энэ хүрээнд 2022 оны зургадугаар сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчилж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Walk the Talk”  гэдэг нь Хэлж байгаагаа ажил хэрэг болгох, ярьж буй зүйлээ өөрийнхөө үйлдлээр харуулах гэсэн утгатай хэлц үг юм. Бид алхах нь эрүүл мэндэд тустай гэдгийг зөндөө сонссон,  мэддэг, алхах хэрэгтэй гэж ярьдаг боловч өөрсдөө алхдаггүй, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоогүй байдаг. Тиймээс өөрсдөө алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салцгаая” хэмээн уриаллаа.

   

Энэ жил “Алхангаа ярилцъя”  арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг,   Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулж хүнд амд алхалтын ач холбогдлыг сурталчлав.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын талын өгөөжийг бодитой нэмэгдүүлсэн гэрээний өөрчлөлтийг эцэслэн баталгаажууллаа

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн Монголын талын...

Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал

Цаг үеэ хүмүүс бүтээдэг. Тэртээ 1990 оны намрын халуун...

ХБНГУ ОХУ-ын 150 дипломатчийг гэр бүлийн хамт тус улсаас гарахыг шаардав

ОХУ-ын 150 гаруй дипломатч болон тэдний гэр бүлийн гишүүд...

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...