Monday, June 9, 2025

Дэлхийн хамгийн хөгшин мод 5484 настай

Date:

Дэлхийн хамгийн эртний мод хаана байдаг вэ? АНУ-ын Калифорнийн Цагаан уулс дахь 4852 жилийн настай “Метусела” нэртэй үстэй нарс саяхныг хүртэл Гиннесийн дээд амжилтыг эзэмшиж байжээ. Гэтэл энэхүү дээд амжилтыг эвдэх өөр нэгэн “өрсөлдөгч” гарч иржээ.

Чилид байдаг алерсе (Fitzroya cupressoides) мод дэлхийн хамгийн урт настай мод байж магадгүй гэж судлаачид үзжээ. Уг модыг нутгийнхан Гран Абуэло буюу элэнц өвөг мод гэж нэрлэдэг байна. “Энэ бол бидний зүрх сэтгэлд маш ойрхон мод юм” гэж Чилийн байгаль орчин судлаач Жонатан Баричивич “Science” сэтгүүлд ярьжээ. “National Geographic”-ийн мэдээлснээр Патагонийн кипарис гэж нэрлэгддэг алерсе нь Чили, Аргентинаас гаралтай нэгэн өвөрмөц төрөл зүйлийн мод бөгөөд хамгийн урт насалдаг гэдгээрээ үслэг нарсны дараа ордог аж. Дэлхийн хамгийн эртний мод гэгдэж буй алерсе Чилийн Костеро үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн жалганд байдаг гэнэ. Уг модны диаметр нь дөрвөн метрээс илүү буюу ойролцоогоор 13 фут, өндөр нь 196 фут гэж “Science” сэтгүүл мэдээлжээ.

Чилийн судлаач Баричивич уг модны насыг тодорхойлохдоо өвөрмөц аргыг ашигласан байна. Тэрбээр эхлээд модыг гэмтээхгүйгээр дээж авч, 2400 орчим цагираг тоолжээ. Энэхүү дээж нь модны голд хүрээгүй тул насыг нь тооцоолохын тулд тооцооллын загвар ашигласнаар 5484 жилийн настай гэж тодорхойлжээ. Ийнхүү Чилийн Гран Абуэло нэрт алерсе мод АНУ-ын “Метусала” нарсыг давж 5000 гаруй жилийн настай байх магадлал 80 хувьтай гэж судлаач үзсэн байна.

Жонотан Баричивич судалгааныхаа үр дүнг эрдэм шинжилгээний бага хурал дээр танилцуулсан боловч хараахан эцэслэн хянаж үзээгүй байна гэж “National Geographic” онцолжээ. Одоогоор түүний энэ судалгаанд шинжлэх ухааны нийгэмлэгүүдээс янз бүрийн хариу үйлдэл үзүүлсээр байгаа юм байна. “Жонатаны хийсэн шинжилгээнд би бүрэн итгэж байна” гэж Цюрихийн дендрохронологич Харалд Багманн “Science” сэтгүүлд ярьжээ.

“Модны насыг тогтооход энэ нь маш ухаалаг арга юм шиг санагдаж байна” гэж хэлсэн хэдий ч Колумбын их сургуулийн Модны цагираг лабораторийг үүсгэн байгуулагч захирал Эд Күүк Чилийн модыг 5400 гаруй настай гэдэгт эргэлзэж байгаа аж. Күүк “Science” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Модны насыг жинхэнэ утгаар нь тодорхойлох цорын ганц арга бол цагиргийг дендрохронологийн аргаар тоолох явдал бөгөөд үүний тулд бүх цагираг байгаа эсвэл тооцоолсон байх шаардлагатай” гэжээ.

“Rocky Mountain Tree Ring Research”-ийн үүсгэн байгуулагч Питер Браун “National Geographic”-т хэлэхдээ, энэ арга нь хэтэрхий шинэ бөгөөд дүгнэлт нь хэтэрхий гайхмаар байна гэжээ. Браун “Түүний шинэ тооцоолсон модны нас өнөөг хүртэл мэдэгдэж байгаа хамгийн эртний модноос 1500 гаруй жилээр хөгшин байна. Энэ мод аялал жуулчлал, уур амьсгалын хямралын аль алинд нь эрсдэлтэй байгаа нь анхаарал татаж байна” гэсэн байна. Үнэхээр Чилийн Костеро үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй энэхүү эртний модыг жуулчдад үзүүлэхийн тулд тойрсон тавцан хийсэн нь модны үндсийг гэмтэхэд хүргэжээ. Жонотан Баричивич явган хүний ​​замыг модноос холдуулж, модыг арван фут өндөр тороор хамгаалахыг зөвлөжээ. Тэрбээр “Хүмүүс энэ гайхамшигт модонд аюул учруулж байна. Тиймээс яаралтай хамгаалах хэрэгтэй” гэж Баричивич ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...