Sunday, June 7, 2026

Мах экспортлогч орон болохын тулд олон улсын шаардлагыг бүрэн биелүүлэх ёстой

Date:

Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөнд тавьсан Монголын махны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзаяагийн илтгэл олны анхаарлыг татав.
Мах, махан бүтээгдэхүүн үйлд­вэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудал бол хүн амыг эрүүл хүнсээр хангах технологийн хөгжлийг нэвтрүүлэх хурд, төрийн хүнд суртал, мах экс­портлогч улс орон болоход чиг­лэсэн тодорхой бодлого, хууль эрх зүйн орчин болоод буй аж.
Давхардсан хууль, эрх зүйн дүрэм, журам махны үйлдвэр­лэгчдэд чирэгдэл учруулж, ажлыг гацаадаг байна. Үүнээс гадна Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн тунхаглалын шинжтэй заалт олон улсын хүнсэндээ тавьж байгаа шаардлагатай нийцдэггүй нь өөр нэг бэрхшээлийг дагуулдаг ажээ. Мах экспортлогч орон болохын тулд Монгол Улс гадаад улс орнуудын зүгээс тавьдаг шаардлагыг бүрэн биелүүлэх ёстой. Энэ нь бол үйлдвэрлэгч орнууд хүнсний аюулгүй байдлын дотоод менежментийн тогтолцоотой байх ёстой гэсэн үг юм. Гэвч манай ул­сын тухайд энэ заалт сайн дурын шинжтэй байдаг хэмээн Махны хол­бооныхон шүүмжилж байлаа.
Үйлдвэрлэгчид болон иргэд өнөөдрийг хүртэл ченжийн бэлт­гэн нийлүүлсэн махыг хэ­рэг­­лэсээр ирсэн. Улс орны хэм­жээнд одоо мөрдөж буй стандарт бус мах бэлтгэлийн аргыг өөрчилж байж мах­ны үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстойг тэд хөндөж байгаа. Цаашид хүнсний аюулгүй байдалтай холбоотой зөрчлийг шуурхай илрүүлж, мэдээлдэг эрсдэлийг бууруулах дата систем­тэй болох хэрэгтэйг хүнсний салбарынхан мөн санал болгож байв. Түүнчлэн олон улсын гэрээ хэлэлцээрээр нэвт­рүүлж, шудар­га, ёс зүйтэй худал­даа эрхлэх зарчмыг хуулиар батал­гаа­жуулах асуудлыг хөндөж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ЖАЙКА олон улсын байгууллагаас адууны өвчнийг хянах, эрүүлжүүлэх төслийг хэрэгжүүлж байна

Сүүлийн жилүүдэд хурдан удмын адуу үржүүлэх зорилгоор Англи, Араб...

Хятад улс гадаад хөрөнгө оруулалтын шинэ журам баталжээ

Хятад гадаад руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ журмыг...

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг 8 дахь жилдээ тэмдэглэж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр зургаадугаар сарын 07-ныг Дэлхийн хүнсний...

Шатрын хичээл ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт орно

Монголын шатрын холбоо Боловсролын яамтай хамтран ажиллах санамж бичиг...