Saturday, September 5, 2026

Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Date:

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийгдсэн гадаад валютын урсгалыг нэмэгдүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газар болон Төв банкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн.

Ийнхүү, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчин бүрдүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр гадаад валютын улсын нөөц 6,014.20 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрчээ. Гадаад валютын улсын нөөцийн хуримтлал ийнхүү нэмэгдэх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, Төв банкны үндсэн зорилт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм.

Өнгөрсөн 6 сарын хугацаанд Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг халах, хулгайг цэгцлэх замаар эдийн засгаа сэргээх бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлсний үр дүн ийнхүү гарч байна. Засгийн газраас Төв банктай хамтран өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн.

Валютын нөөц нэмэгдсэнээр долларын ханш буурч, энэ хэмжээгээр инфляц тогтворжих, буурах бодит үр дүн эдийн засагт бий болно. Зургаан сарын өмнө хурдтай уруудаж байсан Монголын эдийн засаг өсөлт рүү бодитоор шилжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

В.Путин: Украины асуудлаарх хэлэлцээний үйл явц зогсонги байдалд орсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизид хийсэн айлчлалаа дуусгахаас өмнө...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, илтгэл хэлэлцүүлжээ

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 02-Монгол Улсын Ерөнхий сайд...