Saturday, November 14, 2026

Хүний эрхийг хүндэтгэн ажиллах тухай бодлогын тунхаглалд гарын үсэг зурлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Байгаль орчны засаглал” хөтөлбөрийн хүрээнд компанийн үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэхээр ажиллаж буй. 

Энэ хүрээнд компанийн үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэн ажиллах бодлогын тунхаглалд гарын үсэг зурлаа. 

НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлөөс 2011 онд Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудыг батлан гаргасан байдаг. Энэхүү зарчмууд нь хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүндэтгэх бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх төр болон бизнесийн байгууллагын үүргийг тодорхой тусгасан бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах баримт бичиг юм. Мөн уг зарчмуудад бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх тухай заасан байдаг. 

Манай улсын хувьд бизнесийн байгууллагууд үйл ажиллагаанд “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх ойлголт шинэ тутам бөгөөд  “Эрдэнэс Тавантолгой” ХК энэхүү туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь салбартаа анхдагч болж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...