Tuesday, June 30, 2026

Их зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Date:

Монголын шинэ үеийн уран зохиолын үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой, Улаанбаатар Их Сургуулийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан “Герасимовичийн семинар” их дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний хурлыг “Төгөлдөр Буяннэмэх” ТББ, Улаанбаатар Их Сургууль хамтран дөрөвдүгээр сарын 13-нд амжилттай зохион байгууллаа.  

Эрдэм шинжилгээний хуралд их зохиолч С.Буяннэмэхийн бүтээлүүдийн уран сайхан, жүжгийн зохиолын онцлог, дотоод илэрхийлэл зэрэг сэдвийн дор 6 их сургуулиудын 17 оюутны  илтгэл хэлэлцэгдсэн юм.

Тус илтгэлийн гранпри байрт “Идэр” их сургуулийн оюутан Б.Алтантуяа шалгарч “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлгийн эзэн болов. Нэгдүгээр байрт Улаанбаатар их сургуулийн оюутан Э.Булганчимэг, тусгай байруудад Монгол Улсын Их сургуулийн оюутан Ө.Сумъяа, Р.Батхишиг нар тус тус шалгарчээ. Мөн хурлын үеэр С.Буяннэмэхийн нэрэмжит номын өргөөнөөс их зохиолчтой холбоотой ном, зохиол, бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэв.

Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал, баримтат кино, марк гаргах, Дундговь аймагт байдаг зохиолчийн хөшөөг засварлах, түүний жүжгийг тайзнаа тавих, 9 боть ном хэвлүүлэх гээд олон ажлуудыг зохион байгуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...