Saturday, November 14, 2026

Эрүүл мэндийн сайд эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

Date:

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ОХУ-Украины хооронд үүссэн цэргийн үйл ажиллагаа, БНХАУ-ын Ковид-19 нөхцөл байдалтай холбогдуулан Эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох, СЭЗГ-ын дарга Б.Мөнхтуул, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, МЭЗНЭ- холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням болон дотоодын эмийн үйлдвэрлэл , эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд эмийн чанарын асуудлыг сайжруулах, болзошгүй эрсдэлд бэлэн байх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг ханган ажиллах нь чухал болохыг” хэлсэн үгэндээ онцлов. Энэ үеэр эмийн үйлдвэрийн төлөөлөл дотооддоо эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эмийн бүртгэл, эмийн бүртгэлийн үеийн лабораторийн баталгаажуулалтын ачаалал, нөөц бүрдүүлэхэд үүсэж буй санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцлоо. Мөн Зам тээврийн яамтай хамтран Франкфурт болон Турк улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, ингэснээр эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийн саатлыг багасгах асуудлыг судлан ажиллахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...