Saturday, August 22, 2026

LRT төслийг хэрэгжүүлэх асуудлаар УИХ дээр ажлын хэсэг байгуулахаар болжээ

Date:

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Үүнд, Зөрчлийн тухай болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ. Мөн Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үед дагаж 10 хууль, 4 тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнд, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргах тухай тогтоол багтсан юм. Уг тогтоолыг МАН-ын бүлэг хэлэлцжээ. Нийслэлийн түгжрэлийг бууруулах асуудал учраас нийслэлийн удирдлагууд хуралдаанд оролцож, LRT төслийн танилцуулга хийн гишүүд асуулт асууж, хариулт авсан байна. Бүлгийн гишүүд төслийг хэлэлцээд, дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзээд УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...