Wednesday, October 7, 2026

Төр, засаг тогтворгүй байх хэнд ашигтай вэ?

Date:

Цар тахлын хоёр жилд улдаж туйлдсан эдийн засаг одоо л нэг сэргэх нь үү гэтэл олон улсын нөхцөл байдал, геополитикийн зөрчил мөргөлдөөн дэлхий нийтийг хямруулж байна. Үүн дээр улс төрийн хямрал нүүрлэх юм бол даарин дээр давс үрж, дарьтай торхонд шүдэнз зурсантай адил аюул болно. Тиймээс улс орны хэмжээнд эв нэгдэл, төр, засгийн тогтвортой байдал хамгаас чухал. Үүнийг мэдлээ ч эс мэдсэн болж жүжиглэдэг, эс бөгөөс зориуд тогтворгүй байдал үүсгэж, дундаас нь ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс, бүлэглэл байгаа нь сүүлийн өдрүүдэд ил болов. Гүйцэтгэх засаглалыг парламенттай нь харгалдуулж, Ерөнхий сайдыг УИХ-ын даргатай хагаралдуулах гэсэн хорон санаа, холын бодлого хэнд ашигтай вэ гээд хөөгөөд үзэхэд учгийн үзүүр амархан хөвөрнө л дөө. Эзэн, захиалагч нь их хол биш бөгөөд танил, хуучин сценари үнэртэнэ.

“УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах” гэсэн ерөнхий чиг үүрэгтэй уг операци энэ долоо хоногт олон нийтийн сүлжээ хийгээд цахим орчинд хүчтэй давлагаалав. Зохион байгуулалттай кампанит ажил л юм даа. Хаяг андуурсан захидал гэдэг шиг байгаа оноогүй шаардлага нь олон нийтийн дэмжлэгийг авсангүй. Анхаарлыг нь ч татсангүй.

Харин хаанаас шидсэн чулуу вэ гэдгийг нь өрнөж буй үйл явдлууд төвөггүй хэлээд өгнө.

Юутай ч Хөгжлийн банкны гэх хэрэгт хүний өөрийн, АН, МАН гэлгүй нэр, хэтэвч холбогдож, залуус орон  нутагт жагсан зарим гишүүнийг бүрэн эрхээсээ татгалзахыг шаардаж, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос парламентад оруулж ирэх сураг дуулдсан, УИХ-ын даргыг огцруулах тухай “бор шувуу” ниссэн долоо хоног өнгөрч байна. Спикерт хаягласан “бор шувуу”-ны хувьд эргэж буух газаргүй шувуу нисэн ниссээр бахардаж унана гэгч л болов. Төр, засаг тогтворгүй байх нь хэнд ашигтай вэ? Олон нийтэд л лав ашиггүй. Тиймээс тэд хаа нэгтэйгээс зорилготой нисгэсэн “бор шувуу”-нд овоо байтугай саваа ч босгож өгсөнгүй. Жингэр нохой хуцавч жингийн цуваа явна гэдэг энэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...