Thursday, August 13, 2026

Япон улсын Засгийн газраас ГССҮТ-д тоног төхөөрөмж хандивлалаа

Date:

Япон Улсын Засгийн газраас коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглүүлж Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд олгож буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Япон Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Япон Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамны нэр дээр хүлээн авах тоног төхөөрөмж, хэрэгслээс өнөөдрийн байдлаар цусны хийн анализатор, автоклав, унтуулгын аппарат, судас тодруулагч зэргийг хүлээн авч нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд болон улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдэд хуваарийн дагуу олгож, ашиглаж эхэлсэн байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэмдэглэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ тус Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт санхүүжилтийн 60 орчим хувийг Эрүүл мэндийн яаманд олгохоор шийдвэрлэж нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг олгож байгаадаа баяртай байгаагаа онцлохын сацуу дээрх тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүд монгол хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тусламжийн хүрээнд мэс заслын үед хэрэглэгдэх оношилгооны С хэлбэрт рентген аппарат 3, унтуулгын аппарат 1 ширхгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд гардуулан өгсөн ба тус төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах эмнэлгийн хамт олны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...