Thursday, August 13, 2026

Аялал жуулчлалын үндэсний чуулган болж байна

Date:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй Аялал жуулчлалын үндэсний чуулган “Скай резорт”-ын “Хүн” театрт өнөөдөр болж байна. Чуулганы зорилго нь Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлогод орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, салбарын яам болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх явдал юм.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг тусгасан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлж, цаашид орон нутаг дахь аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ” хэмээн цохон тэмдэглэсэн юм. Иймээс тус чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...