Sunday, September 27, 2026

Морьт харвааны ДАШТ-ийг Монголд зохион байгуулна

Date:

Дэлхийн морьт харвааны холбоо /IHAA/, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Морьт харваачдын холбоо хамтран 2022 оны есдүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд дэлхийн 30 орны 100 гаруй тамирчин оролцож хурд хүч, цэц мэргэнээ сорих юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Монголын Морьт харваачдын холбоотой хамтран аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Харин энэ удаад тус тэмцээний чансааг ахиулан ийнхүү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгож зохион байгуулах гэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...