Wednesday, October 29, 2025

Цахимаар албан бичиг солилцсоноор 25 мянга гаруй хуудас цаас хэмнэжээ

Date:

Нийслэлд 2015 оноос “Цахим архив” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд  энэхүү систем нь  албан хэрэг хөтлөлтийн “eDoc”,  архивын “Archive eDoc”, онлайн лавлагааны систем гэсэн гурван бүрэлдэхүүнтэй.  Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг энэ удаад онцолъё. Энэхүү системийг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 984 байгууллагын 14.000 орчим албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Тус систем нь цахим хэлбэрээр албан бичиг төлөвлөх, хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх, шийдвэрлэлтэд хяналт тавих, тайлагнах, хадгалах, ашиглах боломжийг  бүрдүүлсэн юм.

Энэхүү системээр 2021 онд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд 435.402 албан бичиг солилцсон ба үүнээс 255.973 албан бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн байна. Албан хэрэг хөтлөлтийг цахимжуулснаар цаг хугацаа болон цаас, шуудангийн зардлыг хэмнэсэн чухал ажил болсон юм. Ганцхан  долоо хоногийн байдлаар л гэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системээр 9503 албан бичиг солилцож, тоон гарын үсэг ашигласнаар 25.668 хуудас цаас хэмнэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...