Saturday, April 4, 2026

ОХУ, БНХАУ-аас нийлүүлдэг 10 нэр, төрлийн эм тасалдах эрсдэлтэй байна

Date:

Шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг ЭМЯ, ХӨСҮТ хариуцна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг цаашид ЭМЯ, ХӨСҮТ-д хариуцуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах шийдвэр гаргажээ.
Ингэхдээ үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх шаардлагатай мэдээллээр Улсын онцгой комиссыг тогтмол хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нарт үүрэг болгосон байна. Мөн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж татан авах ажлыг тогтмол зохион байгуулах тухай хэлэлцжээ.

БНХАУ-д цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсаас татан авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл саатах эрсдэл үүсээд буйн зэрэгцээ ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн тус хоёр улсаас нийлүүлдэг 136 нэр төрлийн эмнээс тасалдах эрсдэлтэй 10 эмийг бусад улсын ижил төрлийн эмээр орлуулах судалгааг хийж буйг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэд дарга Д.Уранзаяа мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

96 мянган тонн нүүрс 7.4 сая ам.доллароор арилжжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 02-ны...

3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн...

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд Монгол Улсын...

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга нийслэлд 83,6 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх,...