Friday, October 23, 2026

“Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн”, “Хөөт-Чойбалсан”, “Хөөт-Бичигт” төмөр замын төслийг хэрэгжүүлэх компани байгуулна

Date:

“Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн”, “Хөөт-Чойбалсан”, “Хөөт-Бичигт” төмөр замын төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам”, “Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам” тусгай зориулалтын компани байгуулахаар болжээ.
Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхол бүхий гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгасан байна.
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг судлан, сонгон шалгаруулснаар цаашид концессын  эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компанид хууль тогтоомжийн дагуу олгох, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлийг авч, бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэнэ. Төмөр замын барилгын ажил дуусахад төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Монголын төмөр зам” ТӨХК гуйцэтгэх, концессын гэрээний хугацаа дуусах үед төмөр замын суурь бүтцийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэн авах нөхцөлөөр концессыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.    

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...