Sunday, May 24, 2026

Өөрийн нэр дээрх газраа цахим бүртгэлд баталгаажуулахгүй бол хүчингүй болно

Date:

Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуй нэгж байгууллагын анхааралд

Иргэн таны нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө egazar.gov.mn вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай. 

Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол дүүрэг, сумын ЗДТГ газрын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн очиж бүртгүүлээрэй. Монгол Улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэх юм. Хэрэв та өөрийн нэр дээрх газраа энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох буюу таны газар эзэмших эрх хүчингүй болж та өөрийн газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй болох аж. Иймд иргэд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас анхаарууллаа.

Газрын бүртгэлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ? 

Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын бүртгэл мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд шилжсэнтэй холбогдуулан www.egazar.gov.mn  газрын цахим систем болон EGAZAR гар утасны апплейкэшн ашиглан өөрийн газрын бүртгэл мэдээллийг шалгаж, баталгаажуулаарай.  Бүх газартай хүмүүс харъяа дүүргийн газрын албандаа бүртгүүлэх юм.

Иргэн та газрын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж авснаар цаашид, 

  • Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг цахим системээс хэвлэж авах,
  • Өөрийн эзэмшиж, өмчилж буй газрын дэлгэрэнгүй мэдээллийг харах,
  • Газрын төлбөр, татварыг цаг алдалгүйгээр цахим банкаар төлөх,
  • Газрын бичиг баримтыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулах,
  • Цахимаар эзэмшил, өмчлөлийн нийт 42 төрлийн өргөдөл хүсэлт илгээх боломжууд бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...