Sunday, November 24, 2024

Х.Нямбаатар: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж байсан тул шалгалтын дүнг нууцалсан юм билээ

Date:

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцжээ. Эхнийх нь нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх тухай байв. Энэ бол улс төрийн шийдвэр. Уг шийдвэр хэрэгжсэнээр Хөшигийн хөндийн төлөвлөлтөд төрийн ямар нэгэн байгууллагын байршлыг олж, ямар байгууллага гарах вэ гэдгийг судалж, төрийн байгууллагууд гарвал Улаанбаатар хотоос таталцлыг бий болгох хэрэгтэй гэж үзсэн байна. Ингэж Хөшигийн хөндийд эдийн засгийн болон төрийн захиргааны таталцлыг бий болгосноор хүн амын төвлөрлийг бий болгоно гэж тооцжээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн дараагий асуудал нь“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуулах тухай.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас Хөгжлийн банканд 2016 онд хийсэн шалгалтын дүнг нийтэд нээлттэй болгохоор шийдвэрлэжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “2016 онд Хөгжлийн банканд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг нийтэд ил тод болгохоор болсон. Ямар ажил хийгдсэн, ямар ажил замхарсан бэ гэдгийг ил тод болгох гэж байгаа. 130 хуудас шалгалтын материал байна. Тухайлбал, тодорхой эх үүсвэрүүдийн татан төвлөрүүлсэн мөнгийг ямар байдлаар зээл болгож гаргасан,  ямар дүгнэлт гаргасан, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, арга хэмжээ авч ажилласан бол өнөөдрийнх шиг үр дүн үүсэх байсан эсэх талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргасан байсан уу гэдгийг ил болгоно. Тухайн үед ОУВС-ын өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, нууцалсан байсан. Засгийн газрын шийдвэр албажихаар дээрх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно” гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...