Wednesday, July 23, 2025

ЗАМЫН-ҮҮД БООМТООР 14,736 ТОНН АЧАА ТАТАЖ, СУЛАРСАН ЧИНГЭЛГИЙГ БУЦААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Date:

Эрээн-Замын-Үүд авто замын боомтын ачаа, тээврийн талаар ээлжит мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “2022 оны нэгдүгээр сарын 11-нээс чингэлэг тээвэр эхэлснээс хойш нийт 674 тээврийн хэрэгслээр 888 чингэлэг бүхий 14,736 тонн ачаа татан авсан. Өнөөдрийн байдлаар татан авсан ачаа, барааны 90 орчим хувь нь аж ахуйн нэгжийнх байна.Түүнээс гадна суларсан чингэлгүүдийг буцаах ажлыг зохион байгуулж эхэллээ” хэмээн хэллээ. Мөн өмнө нь ачсан байсан уул уурхайн нурмаг ачаанууд буюу нүүрс, төмрийн хүдрийг экспортлох талаар судлан, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон юм.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан төмөр замын тээвэртэй холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр “Нэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөөнд хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар гурван галт тэргээр 170 орчим вагоныг хүлээлгэн өгсөн байна. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэн Хөх хотын төмөр замын дарга Дай Хун нар өчигдөр цахимаар хуралдахад цаашид хүлээн авах уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг БНХАУ-ын тал мэдэгдсэн” гэв.

Түүнээс гадна Эрээн өртөөнөөс өргөн царигаар манай улсын импортын ачаа тэр дундаа арматур, ган хийц зэрэг овор хэмжээ ихтэй барилгын материал ачих хүсэлт гаргасан. Хөх хотын төмөр замын даргын зүгээс Эрээн хотын удирдлагуудад хандаж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн.

Цаашид Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдэж, Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн манай улс Замын-Үүд боомтоос гадна Ханги, Мандал боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Булган боомтоор нүүрсний тээвэрлэлт явагдаж байгаа гэдгийг онцлов. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд дарга Ц.Эрдэнэчулуун, Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр нар оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар “Чайна энержи групп” компанийн төлөөлөлтэй уулзжээ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод...

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...

Төрийн далбааны эхийг зохиосон төгөлдөр авьяастан Додийн Чойдог

Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой...

Зууны домогт хилчин, зургаадай таягтай генерал

Баян оросын хамжлага Баяндун сумын дарга болсон нь ...Хавтгай цагаахан...