Monday, June 9, 2025

Улаанбаатар хотын аварга шалгаруулах мөсөн сурын харвааны дүн гарчээ

Date:

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сарын шинийн тохиолдуулан зохион байгуулсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах мөсний сурын харваа тэмцээнийг 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Найрамдлын Бортолгойд зохион байгуулагдлаа.
Өвлийн идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьсон тус харваанд 200 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Цуваа харвааны төрөлд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Баянзүрх дүүргийн харваач, спортын мастер Рэнцэнбямбын Бат-Амгалан 20 сумнаас 19 онож тэргүүн байр, Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Сонгинохайрхан дүүргийн харваач, спортын мастер Батаагийн Нацгаа 20 сумнаас 18 онож 2 дугаар байр, Булган аймгийн Баянагт сумын уугуул Засагт хан клубын харваач Агваанданзангийн Отгонбаяр 20 сумнаас 18 онож 3 дугаар байр, Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Сонгинохайрхан дүүргийн харваач, спортын мастер Батаагийн Бямбажав 20 сумнаас 18 онож 4 дүгээр байр, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Хилчин спорт хороо, Есүнхэй мэргэн клуб, Эрдэнэс тавантолгой ХК-ны харваач Баасанхүүгийн Ёндон 20 сумнаас 18 онож 5 дугаар байрт тус тус шалгарсан байна.
6-10 байранд Дундговь аймгийн уугуул Цахиур багийн харваач Д.Мөнхцоож, Эрхэт 3 түрүү багийн харваач Д.Бат-Эрдэнэ, Мэргэн зэв клубын харваач, спортын мастер Д.Өвгөнхүү, Улсын ерөнхий прокурорын газрын харваач Т.Баянмөнх, Хангарьд спортын хорооны харваач Ж.Мөнхбаатар нар шалгарсан. Мөн 10-15 байрыг шалгаруулсан аж.
Ахмад харваачдаас 1 дүгээр байрыг Мэргэн зэв клубын харваач Ж.Бат-Эрдэнэ, 2 дугаар байрыг Алтандуулга клубын харваач, спортын мастер П.Гармаа, 3 дугаар байрыг Хөвсгөл багийн харваач С.Зуунасан, 4 дүгээр байрыг Хангарьд спортын хорооны харваач Ш.Даваасүрэн, 4 дүгээр байрыг Хангарьд спортын хорооны харваач Л.Эрдэнэбат нар тус тус эзэлжээ.
Уг тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж, Монгол Улсын Гарьд Н.Ганбаатар, мөсний сурын спортын мастер П.Буяннэмэх ивээн тэтгэж оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...