Saturday, September 19, 2026

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүж эхэллээ

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг энэ ондоо багтан Яармагт барьсан шинэ барилга руу нүүх үүргийг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнөөдрөөс нүүж эхэллээ.

“Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулан ажиллаж байсан юм. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тусламжийн төвийг буулгаж, тус байранд ариутгал халдваргүйжүүлэлт, засвар үйлчилгээ хийж, Улсын комисс хүлээн авснаар хотын захиргааныхан нүүхэд бэлэн болгожээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын хотын Захирагчийн ажлын алба Хангарди ордноос нүүдэллэж эхлээд байна.

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто  замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор  төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс хотын захиргааг, тэр дундаа иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөжээ. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулна. 

Өнөөдрийн тухайд нийслэлийн төр, захиргааны II байр буюу Хангарди ордонд байрлаж буй Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар гэсэн хоёр агентлагийг нүүлгэж байна. Нүүлгэх ажилд НЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний цэргийн ангийн дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчлан ажиллуулж буй бөгөөд аль болохоор үйлчлүүлэгч иргэдэд хүндрэл учруулахгүйгээр нүүдлийг зохион байгуулж байна.     

Яармагт барьж буй хотын захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68 мянган ам метр талбай бүхий барилга юм. Нүүдэллэж буй агентлагууд А блокт төвхнөнө.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Сонгинохайрхан дүүргийн нутагт нүүрсхүчилийн хийн ялгарал багатай, уур амьсгалын...

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ирц, оролцоо өндөр, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард...

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт элсэгчдэд батламж гардууллаа

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгт...

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...