Friday, November 22, 2024

Монгол Улс, Чех улс агаарын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Date:

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 2021 оны 11 дүгээр сарын 23-нд Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн дэд сайд Ян Сехтертай цахим  уулзалт хийн нисэхийн салбарт Чех Улсын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Мөн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон болон Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн яам хооронд иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, мэдээлэл, туршлага солилцох,өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Бүгд Найрамдах Чех Улс нь ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр дэлхийд дээгүүр ордог өндөр хөгжилтэй орон төдийгүй тус салбарт 100 гаруй жилийн туршлагатай. Мөн тус улс нь нийт 290 олон улсын болон орон нутгийн шинж чанартай нисэх буудал, нислэгийн зурвасуудтай ба  40 гаруй  компани 57 төрлийн том, жижиг төрөл бүрийн зориулалттай онгоц үйлдвэрлэдэг.

Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улсаас L-410 онгоцыг авч ашиглаж байсан туршлагатай. Манай улсад Чингис хаан Олон Улсын нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлыг ерөнхий нислэгийн чиглэлээр хамтран ашиглах, сургалтын чиглэлээр  Чехийн талтай хамран ажиллах боломж буй талаар санал солилцсон юм. Энэ хүрээнд бага оврын онгоц угсрах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боломж бий болсон. Түүнчлэн Чехийн талтай манай улсын орон нутгийн нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамран ажиллах, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх боломжийн талаар ярилцав.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...