Friday, October 2, 2026

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан утга зохиолын уралдааны шилдгүүд тодорлоо

Date:

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан зарласан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааны роман, тууж, хүүхдийн жүжиг, судлал шүүмжийн төрлийн шилдгүүд  тодорчээ. Романы төрөлд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав “Босоо жаран” романаараа тэргүүн байр, зохиолч Д.Урианхай “Цаг хугацааны мөнх бус руу инээмсэглэгсэд” романаараа дэд байр, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш “Газар усны шивнээн” романаараа гутгаар байрт тус тус шалгарчээ. Туужийн төрөлд зохиолч С.Баттулга “Тэнгэрийн нүүдэл” бүтээлээрээ тэргүүн байр, зохиолч Т.Жамбалдорж “Нууц хууч” бүтээлээрээ дэд байр, зохиолч П.Баттогтох “Цээрт нэгэн түүх” бүтээлээрээ гутгаар байрт шалгарсан байна.

Хүүхдийн жүжгийн төрөлд зохиолч Н.Мандал “Хамгийн том олз” бүтээлээрээ тэргүүн байр эзэлсөн бол дэд байрт зохиолч П.Батхуяг “Алтан лиш цэцэг” бүтээлээрээ, гутгаар байрт зохиолч Б.Цогнэмэх “Понжило хүүд тохиолдсон явдал” бүтээлээрээ тус тус шалгарчээ.

Шүүмж судлалын төрөлд судлаач Г.Батсуурь “Утга зохиол шинжлэлийн зарим асуудал” бүтээлээрээ тэргүүн байх, судлаач П.Батхуяг “Тайз дэлгэцийн шинжлэл” бүтээлээрээ дэд байр, судлаач Б.Мөнхбаяр “Монгол уран зохиолыг герменевтикийн түлхүүрээр нээхүй” бүтээлээрээ гутгаар байрт тус тус шалгарсан байна.

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас санаачлан зохион байгуулсан энэхүү уралдааныг Монголын зохиолчдын эвлэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн дэмжиж, хамтран оролцжээ. Үндэсний утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах уг уралдааныг шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, роман, судлал шүүмж, хүүхдийн жүжгийн зохиол гэсэн долоон номинациар зарласан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард шүлэг, найраглал, өгүүллэгийн төрөлд шалгарсан уран бүтээлчид шагналаа гардсан юм.

Энэхүү уралдааны онцлог нь утга зохиолын бүх төрлийг хамруулж, ялангуяа найраглал, шүүмж судлал, хүүхдийн жүжиг зэрэг төрлөөр бичиж туурвих хүсэл эрмэлзлийг төрүүлэхийг зорьсон бөгөөд шүүлтийн хувьд ирүүлсэн уран бүтээлүүдийг зохиогчийн нэргүйгээр кодлон шүүгчдэд уншуулж шалгаруулжээ.

Г.Санчир

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...