Tuesday, September 29, 2026

Сольсон дугуйгаа хэрхэн хадгалах вэ?

Date:

Жолооч нар сольсон зуны дугуйгаа хадгалахдаа юуг анхаарах шаардлагатай талаар Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан зөвлөгөөг хүргэж байна. Дугуйг зөв хадгалах нь хүйтний улиралд маш чухал. Дугуйг хадгалахаас өмнө гадаргуу дээр нь байгаа тоос шороог цэвэрлэж, ямар нэг бодис, тос, тосны төрлийн бүтээгдэхүүн, хүчил шүлт болон богино хугацааны элэгдлээс хамгаалж чийгшлийг алдагдуулахгүй байдлаар хадгална. Дугуйг нарны шууд тусгал тусахгүй газар 0 – 25 хүртэлх хэмийн дулаантай орчинд хадгалах хадгалахад тохиромжтой.

Обудгүй дугуйг хэв гажилтаас сэргийлэхийн тулд босоо байрлалаар байршуулан сар бүр тогтмол эргүүлж байх ёстой бол обудтай дугуйг хэвтээ байрлалаар давхарлан хадгалах нь зохимжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...