Friday, August 14, 2026

УБТЗ Ази-Европыг холбосон гол замынхаа 80 хувийг шинэчилжээ

Date:

Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тэр тусмаа цар тахлын хүнд үед агаарын болон авто тээвэр зогсонги байдалд орж ихэнх ачааг төмөр замаар тээвэрлэж байгаа. Мөн Ази –Европын  хоорондох их хэмжээний ачаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замаар дамжин өнгөрдөг. Сүүлийн жүлүүдэд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч 2021 онд гол замдаа 80,7 километр их засварын ажил хийж, 7 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж,  алсын автомат удирдлагатай 1 зөрлөгийг шинээр байгууллаа. Энэхүү замын их засварын ажлын хүрээнд Толгойт-Амгалан хоорондын 17 км замыг, мөн Замын-Үүдээс улсын хил хүртэлх 3,3 км замыг шинэчлэх ажил багтсан юм. 2021 онд нийтдээ 80,7 км замын их засварын ажил хийгдсэнээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өсч, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, төмөр замын тасралтгүй, найдвартай байдал улам сайжирч байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН суурь бүтцээ шинэчлэх ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд өнөөдөр гол замынхаа 80 хувийг олон улсын жишигт нийцсэн зам болгож шинэчлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...