Friday, October 2, 2026

Монгол Улс эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 26-рт эрэмбэлэгджээ

Date:

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1957 онд анх удаа эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн байна. 2021 оны 9 дүгээр сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 12 ажиллагаанд 76 мянга гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн 7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд ахмад Н.Нямжаргал цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн юм.

Өдгөө Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 26 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Этиоп болон Руанда улсууд тус бүр 500-аас илүү эмэгтэй энхийг сахиулагчдыг ажиллагааны газар оронд илгээснээр жагсаалтыг тэргүүлж байна.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөлөх Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зохион байгуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...