Monday, October 27, 2025

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой анхны түрүүгээ хүртлээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн Аки башё өнөөдөр өндөрлөлөө. Их аварга буюу ёкозүна цолыг өнгөрсөн долдугаар сард хүртсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар Аки башёд түрүүлэн, Японы эзэн хааны цомыг тав дахь удаагаа өргөж, ёкозүна цолтой анхны түрүүгээ авав. Ёкозүна цолтой барилдсан анхны башёдоо түрүүлсэн энэ амжилтаараа тэрбээр бүх цаг үеийн их аваргуудын есдүгээрт эрэмбэлэгджээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эзэн хааны цом хүртээд “Энэ амжилтад би ганцаараа хүрээгүй. Олон хүний дэмжлэг, хамтын бэлтгэлийн үр дүн. Амжилттай барилдана гэдэг сүмоч бидний үүрэг даалгавар шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Манай бөхчүүдээс комүсүби Ичиножо А.Ичинноров найман даваа, долоон унаатайгаар тэмцээнийг дуусгаж, цолоо хамгаалж үлдлээ. Маэгаширагийн баруун жигүүрийн хоёр дахь бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр давснаар есөн даваа, зургаан унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлэв. Түүний хувьд ирэх арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд чансаа нэмж маэгаширагийн тэргүүн бөх болох магадлалтай. Маэгаширагийн зүүн жигүүрийн тэргүүн бөх Хоошорюү С.Бямбасүрэн таван даваа, найман унаатай, хоёр өнжөөтэйгөөр Аки башёг дуусгалаа. Тэрбээр ирэх башёд яльгүй чансаа буурах болов уу.  Маэгаширагийн зүүн жигүүрийн дөрөвт эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, есөн унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан таван даваа, 10 унаатайгаар Аки башёг өндөрлүүллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой”ХК оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортолжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг...

Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг...

П.Эрхэмбаяр: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хэн ч байсан Цэцэд заадаг, нөлөөлдөг, загнадаг байж болохгүй

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны эргэн тойронд болж...