Thursday, February 26, 2026

“Сүхбаатар” өртөөгөөр 20 вагон шатахуун орж иржээ

Date:

Нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж, нийлүүлэлтийг хэвийн болгохоор УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ болон “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Шатахууны импорт, нөөцийг хэвийн хангах хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Москва хотноо ажиллаж, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах асуудлаар “Роснефть” компанийн удидлагуудтай уулзжээ.

Үүний үр дүнд Ангарскийн нефтийн үйлдвэрээс эхний ээлжид 1500 тонн АИ-92 автобензинийг нийлүүлэх үр дүнд хүрсэн байна. Тодруулбал, есдүгээр сард 1500 тонн, 10 дугаар сард 44 мянган тонныг нийлүүлэх бол мөн энэ сард ачигдаагүй хойшлоод байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг нийлүүлэхээр тохиролцжээ. Энэ сард яаралтай нийлүүлэхээр тохиролцсон 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 20 вагон 1212 тонн шатахууныг ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс өнгөрсөн баасан гарагт ачиж, Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэн өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны 17:00 цагт “Сүхбаатар” өртөөгөөр  хүлээн авчээ.  

Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дууссан бөгөөд өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, энэ долоо хоногийн дунд үе гэхэд Монголд нийлүүлэх юм байна. Шатахууны импорт, нөөцийг хэвийн байлгах чиглэлд Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ болон холбогдох бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Скүүтер, мопедыг авто замын зорчих хэсгээр явуулна

2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр...

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын...

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн...