Friday, September 18, 2026

43440 тонн шатахуун худалдан авах захиалга өгч, 724 вагонцистерны төмөр замын захиалгын дугаарыг баталгаажуулжээ

Date:

ОХУ-ын Роснефть компани есдүгээр сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 гаруй хувиар бууруулсантай холбогдуулан хэрэглээнд үүсч буй зөрүүг бусад эх үүсвэрээс хангах, хангамжийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр УУХҮЯ-ны зүгээс холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун худалдан авах захиалга өгч, 724 вагонцистерны төмөр замын захиалгын дугаарыг баталгаажуулаад байна. Хятад улсаас импортлох 724 вагон шатахууны төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Өчигдөр /2021.09.21/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай Цай Вэн Руйтай уулзаж, Хятад улсаас худалдан авч буй шатахууны ачилт, төмөр замын тээвэрлэлтийг хурдан хугацаанд, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан. Элчин сайд тус асуудлыг холбогдох байгууллагад уламжлан, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. 

Цаашид БНХАУ-аас Замын-Үүд боомтоор импортлох шатахууны тоо, хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, дотоодын төмөр замаар тээвэрлэх ажлыг яаралтай горимоор шуурхай зохион байгуулах, Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадалтай холбоотойгоор импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийг авто замаар тээвэрлэх арга хэмжээ авч, холбогдох зохицуулалт хийх, шатахууны хангамж тогтворжих хүртэлх хугацаанд шатахууны нөөцийг хэрэглэгчдэд зохицуулалтайгаар түгээх, одоо байгаа нөөцийг оновчтой хуваарилах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах шаардлага тулгарч байна.

БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд  ОХУ-ын “Роснефть” НХН болон манай улсын импортлогч аж ахуйн нэгж хоорондын жилийн уулзалтыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцсон.

Манай талаас холбогдох төрийн байгууллага болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл ОХУ-ыг зорьсон бөгөөд шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох асуудлаар тохиролцохоор төлөвлөөд байна.

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Сонгинохайрхан дүүргийн нутагт нүүрсхүчилийн хийн ялгарал багатай, уур амьсгалын...

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ирц, оролцоо өндөр, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард...

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт элсэгчдэд батламж гардууллаа

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгт...

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...