Thursday, August 13, 2026

Д.Зоригоо: Надад оффшор хадгаламж ч, АТГ-аас ч шалгагдаж байгаа хэрэг ч байхгүй

Date:

Замын-Үүд боомт дээр олон мянган чингэлэг ачаа гацсанаас болж Засгийн газар тус боомтын гаалийн дарга, мэргэжлийн хяналтын дарга, авто тээврийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж орны хүмүүсийг нь Улаанбаатар хотоос томилсон. Үүнээс хойш бараг хоёр сар болж байгаа ч “Замын-Үүд дэх гацаа” арилаагүй, өдөрт орж гардаг автомашины тоо олигтой нэмэгдээгүй байна. Харин ажлаа өгсөн дарга нарын талаар элдэв мэдээлэл мэр сэр хэвлэлийн хуудаснаа гарч байсан билээ. Тэдний нэг, Замын-Үүдийн гаалийн даргаар ажиллаж байсан Д.Зоригоог ажлаа өгсний дараахан 37 тэрбум төгрөгийн оффшор хадгаламжтай, АТГ-т шалгагдаж байгаа гэх зэргээр хэвлэлээр мэдээллүүд гарч байсан.

Харин энэ бүхэнд Д.Зоригоо өөрийн сошиал хуудсаараа хариулт өгчээ. Тэрбээр, “Миний бие Замын-Үүдийн гаалийн даргаар ажиллаж байгаад дээд шатны шийдвэрээр албан ажлаа хүлээлгэн өгөөд хоёр сар болж байна. Энэ хугацаанд намайг 37 тэрбум төгрөгийн оффшор хадгаламжтай, АТГ-т шалгагдаж байгаа гэх мэтээр удаа дараа ул үндэслэлгүй нотлох баримтгүй мэдээлллүүдийг зарим сайт, нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Би өөрөө ч хуулийг байгууллагад шалгагдаж байгаагаа мэдээгүй байж сайтуудаар уншдаг болов. Энэ нь миний хувь хүний болон албаны нэр хүндэд ноцтой халдаж байгаа учраас өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзлээ. Д.Зоригоо надад ямар нэг оффшор данс, авлига албан тушаалын хэргээр АТГ болон хуулийн байгууллагуудад шалгагдаж байгаа нэг ч хэрэг байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...