Thursday, August 13, 2026

240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

Date:

Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21  дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм. Харьяа цэцэрлэггүйн улмаас тус хорооны 692 хүүхэд  өөр дүүрэг, хорооны цэцэрлэгт суралцаж байсан бол үлдсэн 182 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй байв. Тиймээс боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 278 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлж, өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Монгол дээвэр”, “Цац орхон” ХХК түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны  хүүхдүүд таатай, тохилог орчинд суралцах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...