Thursday, January 29, 2026

Соёлын яамны төлөөлөгчид Богд хааны ордон музейд ажиллажээ

Date:

Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Богд хааны ордон музейд ажиллажээ. Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хийгдэх Богд хааны ордон музейн Олон бурхдын сүм, Найдан, Лавиран сүмдийн сэргээн засварлах үйл ажиллагаатай холбогдуулан Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Стратеги бодлого төлөвлөлтийн дарга Л.Мөнбат нар хүрэлцэн ирж, сэргээн засварлах нэн шаардлагатай байгаа сүмүүдтэй танилцаж Богд Хааны Ордон музейгээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Ташрамд сонирхуулахад, Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. 1924 онд байгуулагдсанМонгол Улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. Тус музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ. 1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон аж. Богд хааны ордон музей нь Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Эдүгээ Соёлын яаманд харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн...

Манай улсаас 2025 онд Швед рүү экспортолсон еэвэнгийн хэмжээ хамгийн өндөр байна

Гаалийн ерөнхий газраас хэвийн боов, еэвэнгийн экспортын статистик мэдээг...

“Эрдэнэс Монгол” нэгдэл төрийн өмчит компаниудын цэгцрэх хөдөлгөөнийг манлайлж байна

Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн...

А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс...