Wednesday, October 7, 2026

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо

Date:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС-ын төхөөрөмж гардууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээ, батлагдсан тохиолдлын мэдээллийг цахим программд оруулах ПОС-ын төхөөрөмжөөр хангаж байгаа нь энэ юм. Нийт 225 сая төгрөгийн үнэ бүхий 150 төхөөрөмжийг өнөөдөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 146, тосгоны эрүүл мэндийн дөрвөн төвийн төлөөлөлд гардууллаа. Төхөөрөмж гардуулах ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл оролцсон юм.

Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүд уг төхөөрөмжөөр  хангагдсанаар  батлагдсан тохиолдлын мэдээлэл болон хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээний хариуг цахим программд  хувийн гар утсаа ашиглан оруулж байсан асуудал шийдэгдэх боломжтой боллоо. Мөн бүхий л төрлийн аппликэйшнийг ашиглан бүртгэл, мэдээлэл үүсгэн ашиглах боломжууд бүрдэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...