Wednesday, September 16, 2026

С.Моллай: Энэхүү медалиа Иранд суугаа гэр бүлдээ болон Монголын ард түмэнд зориулъя

Date:

Монгол Улсын жүдоч Сайед Моллай Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, улсынхаа гурав дахь медалийг авчирлаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн 81 килограммын жинд хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн юм. Моллай аваргын төлөөх барилдаандаа дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед ялагдсан.

Дэлхийн аварга, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саиед Моллай Монгол Улсаас иргэншил авч олимпын дэвжээнд зодоглож байгаа анхны тамирчин юм. Саиед Моллай шагнал гардуулах ёслолын дараа сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Юун түрүүн надад ийм боломж олгосон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад талархал илэрхийлмээр байна. Мөн Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визерт баярлалаа.

Би 2019 онд эх орноо орхин гарахаас өөр аргагүй байдалд орсон. Тэр цагаас хойш олимпын медаль авахаар шаргуу хөдөлмөрлөсөн. Хүн нэг л амьдарна, хичээж чадвал амжилтад хүрнэ. Хүсэл мөрөөдөл, зорилгоо урдаа тавьснаар өнөөдрийн амжилтад хүрлээ. Надад найрсаг сэтгэлээр тусалж, намайг дэмжсэн Монголын ард түмэнд баярлалаа.

Монголд миний шинэ амьдрал эхэлсэн. Маш мундаг тамирчидтай нэг баг болж, сайхан найзуудтай болсон. Энэхүү медалиа хоёр жил уулзаагүй Иранд суугаа гэр бүлдээ болон Монголын ард түмэнд зориулж байна. Монголчуудыг төлөөлж олимпын наадамд оролцож, мөнгөн медаль авсандаа баяртай байна. Монгол түмэн бол маш найрсаг халуун дулаан сэтгэлтэй” гэлээ.

Түүнчлэн тэрбээр сэтгэгдлийнхээ төгсгөлд “Баярлалаа Mongolia” хэмээн дахин талархал илэрхийлсэн юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл...

УИХ дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн...

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган...

Арьс ширийг дундын зуучлалгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж...