Tuesday, April 22, 2025

Ц.Цогтбаатар Токиогийн олимпоос хүрэл медаль хүртлээ

Date:

Зуны спортын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээний гурав дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Энэ өдөр 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар барилдаж хүрэл медаль хүртэв. Манай тамирчин 32 секундэд өрсөлдөгчөө буулган авсан юм. Тэрбээр “Токио-2020” наадамд оролцож буй Монголын багийн хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа.

Түүний авсан медаль нь манай жүдочдын олимпоос авсан 10 дахь медаль болж байна. Ц.Цогтбаатар эхлээд Гвинейн Самбаг цэвэр, улмаар Монакогийн Бесси Седрикийг мөн л цэвэр ялсан. Ингээд хэсгийн аваргын төлөө Израилийн Акил Гжаковаг нэмэлт цаг вазаригаар буулган авснаар шөвгийн дөрөвт үлдсэн юм. Хагас шигшээд олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Шохей Онод ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Канадын Артур Маргелидонтой барилдаж, гарт нь өчиж цэвэр ялав. Хоёр бөх хоорондоо гурав дахиа таарахад Цогт хоёр дараалан хожиж байна.

Үүнээс өмнө энэ жилийн Тбилисийн “Их дуулга”-ын финалд ялж байсан юм. Ц.Цогтбаатарын хувьд 2016 оны Риогийн олимпод 60 кг-ын жинд зодоглосон ч зорилгодоо хүрч чадаагүй бөгөөд хогийн савны дэргэд уйлаад сууж байгаа дүр зургийг спорт сонирхогчид өнөөдөр ч мартаагүй байсан билээ. Тэгвэл энэ цаг мөчөөс олимпын хүрэл медальтан гэж дуудуулах болж байна.

Өдгөө 25 настай тэрбээр 2018 оны дэлхийн аваргад V байр, 2019 оны Азийн аваргын алтан медаль хүртсэн. Энэ онд Ташкент, Тбилисийн “Их дуулга”-д түрүүлээд Токиод ирсэн юм. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг гранпри, “Ихдуулга” ангиллын тэмцээнээс гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...