Monday, August 17, 2026

Олон улсын моно жүжгийн фестивалийн гранпри шагналын эзнээр монгол жүжигчин тодорчээ

Date:

“Ялагчдын цуваа-2021” Олон улсын Моно жүжгийн уралдаант фестивал 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. Тус фестивалийн ялагч, Гранпри шагналын эзнээр Монгол Улсаа төлөөлөн оролцсон Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин МУСТА Р.Янжиндулам тодорсон байна. Тэрбээр уг фестивальд “Би хэн бэ” жүжгээр оролцжээ. Тус фестивалийн хоёрдугаар шатны шалгаруулалт зургадугаар сарын 21-24 ний өдрүүдэд болж найман улсын есөн бүтээл өрсөлдсөн байна.

“Ялагчдын цуваа-2021” фестивал нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатанд Монгол Улсын 8 жүжигчид өрсөлдөн Монгол Улсаа төлөөлөн Олон улсын фестивальд оролцох эрхийг Төв аймгийн “Монгол туурган” театрын жүжигчин МУСТА Р.Янжиндулам, “Black box” театрын жүжигчин Г.Мөнхжаргал авч, хоёрдугаар шатандаа шалгарсан ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

"Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар" (Dryland Forests,...

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...