Wednesday, September 10, 2025

Герман улсын “CureVac” вакцин 47 хувийн үр дүнтэй байна

Date:

Коронавирусийн эсрэг Герман улсын боловсруулсан “CureVac” хоёр тунт вакцины эмнэлзүйн туршилт дуусчээ. Ойролцоогоор 40 мянган хүн судалгаанд хамрагдсанаас 47 хувийн үр дүн үзүүллээ. Үүний зэрэгцээ, вакцины нөлөөлөл өвчтөнүүдийн нас, коронавирусийн омгоос хамаарч байгааг тогтоожээ. Туршилтын өгөгдлийг Европын Эмийн агентлаг руу илгээсэн байна. Лабораторийн урьдчилсан дүн, насанд хүрэгчдийн эмнэлзүйн туршилтад уг вакцин эсрэг бие ба дархлааны эсийн нийлэгжилтийг дэмжиж байгааг баталжээ. Гэхдээ үр дүнг Европын Эмийн агентлаг дахин нягтлах юм. “CureVac” вакциныг биоанагаахын Пол Эрлихийн хүрээлэнтэй хамтран боловсруулсан байна. Германы Засгийн газар “CureVac”ийг хөгжүүлэхэд зориулж 300 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн. Вакциныг зах зээлд гаргавал Герман улсын Тюбинген хотод үйлдвэрлэх бөгөөд одоогоор арилжааны боломжит хангамжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлж эхэлжээ. Ташрамд дурдахад, Европын Эмийн агентлаг 2022 онд тэрбум тун вакцин нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

Хөвсгөл, Булган,Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад нийт 525 мянга гаруй...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын...

Зэсийн шинэ орд нээгдлээ

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр...